Өсвөрийн волейболын УАШТ ням гаригт өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Өсвөрийн волейболын УАШТ ням гаригт өндөрлөнө

Гавьяат
дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит 15-16 насны өсвөр үеийн улсын
аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд болж байна.

Тэмцээнд Улаанбаатар хотын дүүргүүдээс гадна Сэлэнгэ, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Дорнод, Хэнтий зэрэг аймгуудаас эрэгтэй 16, эмэгтэй 29 багийн тамирчид өрсөлдөж байна.

Тэмцээний хөвгүүдийн дөрөв, охидын найман багууд тодроод байна.

Хөвгүүдийн хагас шигшээд Баянзүрх дүүргийн 21-р сургууль, Өмнөговь аймгийн "Говийн өгөөж", Дундговь аймгийн "Эрдэнэус" болон Зүүн хараагийн "Спирт бал бурам" багууд шалгарлаа.

Охидын 29 багаас шилдэг найман багт Говь-Алтай, Өвөрхангай, Хэнтий, Баянхонгор, Багануур дүүрэг, Төв аймгийн Цээл болон Дархан-Од, Зүүн хараагийн "Спирт бал бурам" багууд шалгараад байна. Өнөөдөр охидын шөвгийн наймын тоглолт болж, хагас финалд өрсөлдөх багууд тодрох юм.

Тэмцээний хагас финалын тоглолт маргааш болж, медалийн төлөөх тоглолт ирэх ням гаригт болно.

Дашрамд дуулгахад
, 28 мянган хүн амьдардаг Сэлэнгэ аймгийн Мандал сум нь Монгол улсын хамгийн олон хүн амтай сумын нэг ажээ.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж