Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нэгэн айлын чингэлэгээс их хэмжээний хуурамч архийг цагдаагийн байгууллагынхан илрүүлээд байгаа. Энэ талаар тус хорооны Засаг дарга Д.Энхтүвшингээс тодруулахад, “Архи илрүүлсэн газарт савхин эдлэлийн цехийн зөвшөөрөлтэй “Эртний Монгол хатад” ХХК-ийн хэд хэдэн чингэлэг байдаг. Иргэдийн мэдээллийн дагуу бид цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч, шалгалт хийснээр архины гадуур гэр болох улаан өнгөтэй савхин уутнууд, хөөрөг хэлбэрийн архины шилнүүд, мөн шинжилгээний ямар ч бичиггүй, акц, актгүй хуурамч архийг их хэмжээгээр гэрээр үйлдвэрлэж байсныг илрүүлсэн. Энэ чингэлэгт “Хатад”, “Чингис” нэртэй хөөрөг хэлбэртэй шилэнд архи савладаг байсныг нь тогтоогоод байна” гэлээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогоор 17 мянга орчим шил архи хураан аваад байгаа аж. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэжлүүлэн шалгаж байгаа аж.
Хуурамч “Хатад”, “Чингис” архины цаасан уут
“Хатад” архины шил….
Архины шилийг ариутгаж, цэвэрлэж байгаа нь