Н.Номтойбаярын өмгөөлөгч мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаярын өмгөөлөгч мэдээлэл хийлээ

ЦЕГ-аас өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар мэдээлсэн билээ. Харин үүний дараа Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр “Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар мэдэгдээгүй байна. Та бүхний мэдэж байгаагаас илүү мэдээлэл надад алга. Хэрвээ эрүүгийн хэрэг үүсгэсэн бол өөрт нь болон өмгөөлөгчид нь заавал мэдэгдэх ёстой” гэх товч мэдэгдлийг хийсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн лхагва гаригийн орой бусадтай муудалцан, хүн хутгалсан хэргийг ЦЕГ-аас баталж, түүнд эрүүгийн хэрэг үүсгээд байгааг өнөөдөр мэдээлэхдээ “Н.Номтойбаяр гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар өөрт нь танилцуулсан. Гэхдээ байцаалт, мэдүүлэг авч эхлээгүй байгаа. Түүний хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь үйлчилж байгаа учраас Ёс зүйн хороогоор хэлэлцүүлэх, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал яригдаж байж байцаалт, мэдүүлэг авах нөхцөл бүрдэнэ” хэмээх тайлбарыг өгсөн юм.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж