Дэлхийн тэргүүн миссийн титмийн эзэн тодорно

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Дэлхийн тэргүүн миссийн титмийн эзэн тодорно

Дэлхийн мисс шалгаруулах 63 дахь удаагийн уралдаан маргааш буюу энэ сарын 28-нд Индонези улсын Бали арал дээр болно. 131 орны гоо бүсгүй өрсөлдөж буй тус наадамд Монгол Улсыг төлөөлж, 22 настай С.Пагмадулам оролцож буй. Тэмцээний урьдчилсан шалгаруулалт дуусаж, финалын шатанд өрсөлдөх бүсгүйчүүд тодорч байгаа. Ийнхүү маргааш Индонези улсын Бали арал дээр “Дэлхийн мисс 2013”-ын тэргүүн мисс тодорно.

Сануулахад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо 2012 оны дэлхийн мисс тодорсон. Хятадын ӨМӨЗО-ны Ордос хотын иргэн 23 настай Юй Вэнься бүсгүй “Дэлхийн гоо бүсгүй-2012” тэмцээний тэргүүн байрын эзэн болж байсан. Хоёрдугаар байрыг Уэльс бүсгүй эзэлсэн бол, гуравдугаар байрыг Австралийн мисс эзэллээ. Дэлхийн мисс тэмцээнд хятад бүсгүй тэргүүн байр эзэлж байгаа нь хоёр дахь удаагаа юм. 2007 онд Чжан Зылинь гэдэг бүсгүй бас түрүүлж байжээ. Одоогоор дэлхийн мисс тэмцээнд Венесуэл улсын гоо бүсгүйчүүд хамгийн олон буюу зургаан удаагийн титмийг хүртсэн байна. Энэтхэг, Их Британий бүсгүйчүүд таван удаа тэргүүн миссэр тодорч байсан байна.









БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын иргэн 23
настай Юй Вэнься бүсгүй “Дэлхийн гоо бүсгүй-2012” тэмцээний тэргүүн
байрын эзэн болж байсан. Хоёрдугаар байрыг Уэльс бүсгүй эзэлсэн бол,
гуравдугаар байрыг Австралийн мисс эзэлж байсан.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж