Олон Улсын Ахмадын баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн ахмадуудын дунд зохион байгуулсан “ХААН ВАЛЬС” бүжгийн тэмцээн есдүгээр сарын 23-26-нд амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд тус дүүргийн 26 хорооны 50-80 насны 168 иргэн буюу 84 хос оролцсон байна.
Дөрвөн өдрийн турш гурван бүсэд хуваагдаж, вальс, гурван тамирын уянга, задгай цагаан, хүмүүн төрөлхтөн зэрэг бүжгийн дөрвөн төрлөөр өрсөлджээ. Дүүргийн ахмадуудын дунд зохион байгуулсан бүжгийн тэмцээний 2013 оны аварга хосоор 16 дугаар хорооны иргэн М.Гантөмөр, М.Энхтуяа нар шалгарч 350 мянган төгрөг, аваргын цом, алтан медалийн эзэд боллоо.
Харин хоёрдугаар байранд 17 дугаар хорооны иргэн Ө.Лхагвасүрэн, Ц.Базарсад нар удаалж, 250 мянган төгрөг, мөнгөн медалийн эзэн болсон бол гуравдугаар байранд дөрөвдүгээр хорооны иргэн Н.Жамц, П.Гаамаа нар шалгарч 150 мянган төгрөг, хүрэл медалийн эзэн болсон юм.