Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийгөө болон эхнэрээ буудахыг завдсан этгээдийг цагдаагийн байгууллага саатуулаад байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн X хороонд оршин суух 29 настай эрэгтэй нь дробинк буу ашиглан эхнэрээ “ална” гэж сүрдүүлэн, танхайрчээ.
Бууг зөвшөөрөлтэй байсан эсэх, сум хаанаас худалдан авсан болон хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Д.ЖАРГАЛ