
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орнууд Сирийн талаар гаргах тогтоолын эхний хувилбараар тохиолцож чадсан гэнэ. Тогтоолын төслөөр санал хураалт баасан гаригт явагдаж магадгүйг дипломат эх сурвалж мэдээлжээ.
Эдгээр дипломатуудын хэлснээр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд “болгоомжтой өөдрөг байдлын” уур амьсгал байгаа ажээ. НҮБ-д суугаа эдгээр орнуудын байнгын төлөөлөгч нарын уулзалтаар зөвшилцөлийг хийсэн гэж эдгээр эх сурвалж мэдээлжээ. Тогтоолын төсөл нь саяхан Женевт хийгдсэн Орос, Америкийн хэлэлцээрийн томьёололд их ойртсон ажээ.
Гэтэл дээрх мэдээллийг Оросын тал үнэнд нийцэхгүй гэсэн байна. Ийм мэдээлэл тархсанд “гайхаж” буйгаа Орос дипломатч өгүүлсэн байна.