ОБЕГ-ын мэргэжилтнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

ОБЕГ-ын мэргэжилтнийг баривчилжээ

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Хяналтын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Тогоонямыг АТГ-аас баривчилжээ. Тэрээр ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийн авга эгч юм байна.
 
Д.Тогооням нь Улаанбаатар хотод  шинээр ашиглалтад орж буй бүх барилгын галын аюулгүй байдлын зураг төсөлд гарын үсэг зурдаг, түүний гарын үсэггүйгээр нэг ч барилгыг улсын комисс хүлээж авдаггүй нөлөө бүхий албан тушаалтан байсан гэдэг. Энэ хэрэгт холбоотойгоор ОБЕГ-ын экс дарга Ц.Амгаланбаяр болон одоогийн дарга Т.Дуламдорж нарыг шалгаж магадгүй байгаа гэнэ.

Н.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж