
Д.Тогооням нь Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орж буй бүх барилгын галын аюулгүй байдлын зураг төсөлд гарын үсэг зурдаг, түүний гарын үсэггүйгээр нэг ч барилгыг улсын комисс хүлээж авдаггүй нөлөө бүхий албан тушаалтан байсан гэдэг. Энэ хэрэгт холбоотойгоор ОБЕГ-ын экс дарга Ц.Амгаланбаяр болон одоогийн дарга Т.Дуламдорж нарыг шалгаж магадгүй байгаа гэнэ.
Н.ГЭГЭЭ