
Телевизийн “төрсөн өдөр”-тэй давхацсан бас нэгэн төрсөн өдөрт телевизийн уран бүтээлчид баяр хүргэсэн нь их аварга Асашёорюү Д.Дагвадоржид хаяглагдсан байв. Тухайлбал, МҮОНТВ-ийн спортын сэтгүүлчид “Жил бүр энэ баярын өдрийг бидэнтэй хамт давхар баярлан тэмдэглэдэг эрхэм хүн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Мэргэжилийн сумогийн 68 дахь их аварга Долгорсүрэнгийн Дагвадорж билээ. Монгол түмний бахархал болсон их аваргадаа, энэ эрхэм хүнийг төрүүлсэн ижий аавд нь баярлалаа. Монгол түмний бахархал та билээ” хэмээн мэндчилгээ илгээжээ.
Б.БАТ