Гэрэл зургийн уралдаан &#34Сайн засаглал ба Ил тод байдал&#34

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Гэрэл зургийн уралдаан &#34Сайн засаглал ба Ил тод байдал&#34

Залуус та бүхнийг "Сайн засаглал ба ил тод байдал" сэдэвт гэрэл зургийн уралдаанд оролцохыг урьж байна.
Уралдааны зорилго:

Сайнз асаглал, ил тод байдлын талаарх мэдээлэл,
ойлголтыг иргэдэд ойртуулах, цаашлаад тэдгээрийг
бэхжүүлэхэд иргэдийн оролцоог хөхүүлэн дэмжих,
идэвхжүүлэх юм.

Уралдааны шагнал:

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг шалгаруулж 2013 оны 10 дугаар сарын 10-нд шилдэг бүтээлийн
үзэсгэлэнг Монгол Улсын Төрийн түүхийн музейд гаргана.

1-р байр (1 хүн): 1,000,000 төгрөг
2-р байр (1 хүн): 500,000 төгрөг
3-р байр (1 хүн): 300,000 төгрөг

Уралдаанд ирүүлэх гэрэл зураг буюу бүтээл нь:

– Уралдааны сэдэвт нийцсэн байх
– Сэдвийг өөрийнхөөрөө, сонирхолтой, бүтээлч, оновчтой байдлаар илэрхийлэх
– Оролцогчийн өөрийнх нь бүтээл байх ба зохиогчийн эрх болон бусад хууль тогтоомж зөрчөөгүй байх
– Өмнө нь ямар нэг уралдаан тэмцээнд орж байгаагүй, олон нийтэд тараагдаагүй байх
– Өөрийн оноосон нэр, 50 үгээс хэтрэхгүй тайлбартай байх
– Гар утсаар бус зөвхөн 11 megapixel-ээс дээш үзүүлэлттэй зургийна ппаратаар авсан байх шаардлагатай
– Өнгө, контраст бага зэрэг нэмж, хасаж болно. Харин бодит дүрслэлээс нь эрс өөрчлөх, объект нэмж оруулах зэргээ рзасч болохгүй
– Уралдаан мэргэжил, нас харгалзалгүйгээр хүн бүрт нээлттэй ба 1 оролцогч 3 хүртэлх  бүтээлээр оролцох боломжтой.

Бүтээл хүлээн авах хугацаа:

Бүтээлийг 2013 оны 9 дүгээр сарын 23-оос 10 дугаар сарын 2-ний 15:00 цаг хүртэл хүлээн авах ба өөрийн овог нэр, холбогдох утас, регистрийн дугаарын хамт davaadamdin.dejid@asiafoundation.org и-мэйл хаягаар JPEG файлаар илгээх эсвэл өөрийн биеэр АНУ-ын Азийн сангийн байранд CD дээр авчирна.

Шалгаруулалт:

АНУ-ын Азийн сангаас томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн, мэргэжлийн гэрэл зурагчдын саналыг үндэслэн бүтээлүүдийг сэдэв, бүтээлч байдал болон уран сайхны илэрхийлэл зэрэг үзүүлэлтийг харгалзан шалгаруулах болно. Зохион байгуулагч нь уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүдийг цаашид сайн засаглал, ил тод байдлыг дэмжих зорилгоор ашиглах бөгөөд бүтээлийн эзний нэрийг дурьдаж ашиглана.

Дэлгэрэнгүй мэдээллийг Ориент плаза, 3-р давхар, Г. Чагдаржавын гудамж – 9 буюу 11-330524; 9901-9993 дугаарын утаснаас авна уу.

Уралдааныг зохион байгуулагч:
АНУ-ын Азийн сан
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг

Хамтран зохион байгуулагч:
Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд ТББ
IC Creative Division студи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж