Н.Номтойбаярын өмгөөлөгч мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаярын өмгөөлөгч мэдээлэл хийнэ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг зэвгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан хэрэгт буруутган, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн. Хэргийн талаар Н.Нотмойбаярын өмгөөлөгч өнөөдөр 16.00 цагт “Шинэ дэлхий” телевизийн байранд мэдээлэл хийхээр болжээ. Н.Номтойбаяр нь энэ сарын 25-ны шөнө 36 настай, иргэн Б гэгч залууг хутгалж, танхайрсан хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа юм.

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, танхайрсан хэмээн үзэж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг мэдээлсэн билээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж