Тэгвэл саяхан Жастин Бибер "Hangover" киноны жүжигчин Зак Галифианакисээс банга хүртсэн байна. Зак Галифианакис өөрийн хөтлөн явуулдаг "Between Two Ferns" цахим инээдмийн цувралд Жастин Биберийг урьж оролцуулах үеэрээ түүнийг нэг сайн сургаж өгсөн аж. Тэрээр Жастиныг “Тамхи татаж, автомашинаар хурдлах нас чинь болоогүй байна” хэмээн зандарч, хогийн саванд бие засаж, фашистуудын хорих лагерьт амь үрэгдсэн хөөрхий еврей охин Аннэ Франкийн тухай интернэтэд зохисгүй сэтгэгдэл бичсэнийх нь төлөө ээжийнх нь өмнөөс тэлээгээр занчжээ. Хэдийгээр түүний энэ үйлдэл нь үзэгчдийг хөгжөөх гэсэн наргиа байсан боловч зарим нэг хүмүүсийн “загатнасан газар нь маажих” шиг таатай сэтгэгдэл төрүүлсэн байна.
Б.АНХТУЯА