Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

via Schaebens Mongolia

Хөмсөг
хоорондох үрчлээнээс хэрхэн салах вэ?

Хөмсөг хоорондох үрчлээг арилгахын өмнө будаг шунхаа
угаагаад, нүүрээ тоникоор арчаарай. Хэрвээ таны арьс хуурайшдаг бол маш
нимгэнээр тос түрхээрэй. Үүний дараа дахин нүүрээ цэвэрлээрэй. Энэ нь маш чухал
шүү. Учир нь бидний арьсны нүх илүү хэрэггүй зүйлүүдийг боловсруулдаг тул
тэдгээрээс ангижрах шаардлагатай. Энэхүү дасгалд танд зөвх
өн 30 см-аас багагүй диаметртэй толь байхад л хангалттай. Таны
нүүр харагдахаас гадна мөр харагдах хэрэгтэй. Үүний дараа дасгалдаа
ороорой. Анхаар: дасгал хийх явцад хуруунуудаа нүүрэн дээрээ тавихдаа нугалаа
эсвэл үрчлээ гаргахгүйгээр тавиарай. Хэрвээ та бүгдийг нь зөв хийвэл 7 хоногийн
дараагаас таны арьс сайжрахыг мэдрэх болно.

Дасгал 1

Хөмсөг хооронд баруун гарын хуруунуудаар
“гурвалжин” үүсгээрэй: баруун гарын долоовор хуруугаа баруун хөмсөгний эхлэл
дээр дараарай, дунд хуруугаа духны яг голд, ядам хуруугаа зүүн хөмсөгний эхлэл
дээр. Зүүн гарын дунд хуруугаа духны голын дээд цэгт (үсний үзүүрт) тавиарай.

Хуруунуудынхаа үзүүрүүдийг маш зөөлнөөр (цохилох
хэмнэлээр) дээшээ үсний угны чиглэлд дараарай. Үүнийг 2 минут хийнэ.

Дасгал 2 (зураг харна уу)

Духныхаа дундуур хөндлөн зураас бодлоороо татаарай.
Хуруунуудаа зураасны 2 талаар тавиарай. Хуруунуудаа хөдөлгөж арьсаа татаарай.
Арьсаа татаж байхдаа хөмсөгнүүдээ хөдөлгөхийг оролдоорой. Хэрвээ нүднүүдийн 2
талд зурааснууд үүсвэл эрхий хуруунуудаа нүднүүдийн гадна буланд тавиарай. Энэ
дасгалыг 15-20 удаа хийгээрэй.

Дасгал 3 (зураг харна уу)

Духан дээрээ 2 талаас нь алгаануудаа тавиарай
(алганы доод хэсэг хөсгөн дээр, харин хуруунууд үсэн дотор байхаар). Хөмсгөө
дээш нь болгоорой. Булчингуудыг бэхжүүлэх зорилгоор хуруунуудаа тренажер шиг
ашиглаарай. Ингэхдээ хуучин үрчлээнүүдээ тэнийлгэж, шинийг үүсгэхгүй байх
хэрэгтэй. Үүнийг 15-20 удаа хийнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж