Хүүхдэд амьдрал бэлэглэсэн эмч TOYP шагналыг гардана

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Хүүхдэд амьдрал бэлэглэсэн эмч TOYP шагналыг гардана

Өнөөдөр 18:30 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрт “JCI Монгол”  байгууллагаас анх удаа Нийгмийн гарамгай залуус шалгаруулах TOYP ёслолын ажиллагааг зохион байгуулах гэж байна. 

Дэлхийн 30 гаруй орноор 10 жилийн турш аялан Монголын соёл түүхийн тухай үнэлж баршгүй их архив сурвалжилж цуглуулсан соёл судлаач Ц.Санчир, 16 мянган хүүхдэд зүрхний үнэгүй оношилгоо хийж, 250 хүүхдийг гадаадад үнэгүй хагалгаа хийхэд зуучилсан зүрхний эмч Э.Ариунцацрал, 10 мянга  гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өндөр настан, эгэл жирийн иргэдэд биеийн онцлогт тохирсон тусламжийн эд хэрэгсэл олгосон хөгжлийн бэрхшээлтэй иргэн В.Ойдов нарт TOYP шагналыг гардуулна. Нийгмийн гарамгай залуус шалгаруулах ёслолын ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд оролцох юм байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж