Өвөрмөц онцлог хэв маягаараа дэлхийн олон үзэгчдийг байлдан дагуулаад буй “Кабаре” циркийн үзүүлбэрийг Монголд анх удаа есдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд 19.00 цагаас “Баянгол” ресторанд тоглуулахаар зарлаад байсан. Харин тэдний төлөвлөгөөнд өөрчлөлт орж дэлхийн гайхамшиг болсон циркийг олон түмний хүртээл болгох үүднээс “АСА” циркэд тоглохоор болжээ.
Циркийн энэхүү шинэ хэлбэр, соёл нь үзвэрийн чансаа, нэр төрлийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг тоглолтын зохион байгуулагчдын зүгээс онцолж байна. “Кабаре цирк” шоунд АНУ, Унгар, Герман, Хятад, ОХУ, Украйн, Өмнөд Африк болон Геннисийн дээд амжилтыг гурван удаа эвдсэн Лас Вегасын шоуны одод гээд дэлхийд алдартай найман орны шилдэг уран бүтээлчид оролцоно. Тэдэн дунд олон улсын тэмцээний шагналтан жүжигчид болон Европын шилдэг “Кабаре” бүжигчин охид багтаж байгаа ажээ.