“Хангарьд” клубын тамирчид ДАШТ-нд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

“Хангарьд” клубын тамирчид ДАШТ-нд оролцож байна

Туркийн Анкара хотноо энэ өдрүүдэд байт харвааны насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Тус тэмцээнд Орхон аймгийн “Хангарьд” спорт клубын байт харвааны шигшээ багийн тамирчид оролцож байна. ДАШТ-д Б.Урантунгалаг /Олон улсын хэмжээний мастер/, С.Энхтуяа /ОУХМ/, БНХАУ-д залуучуудын ДАШТ-д Б.Адъяасүрэн /ОУХМ/, Э.Энхсайхан /Спортын мастер/, Б.Пүрэвсүрэн /Спортын мастер/, А.Отгонжаргал /Спортын мастер/ нар оролцож буй. Мөн БНХАУ-ын Вуши хотноо өсвөрийн ДАШТ-нд Б.Номин-Эрдэнэ /спортын дэд мастер/, Ч.Оюунтунгалаг /СДМ/, А.Сүрэнжав/СДМ/ нар оролцохоор боллоо. Тайландын Банкок хотноо болох Парагийн ДАШТ-д А.Анхбаяр /СДМ/ оролцохоор шалгарчээ. Мөн эдгээр тамирчид 2016 оны Олимпид бэлтгэгдэж байгаа. Багийн ерөнхий дасгалжуулагчаар В.Сумъяасүх, дасгалжуулагчаар Т.Цогтбаяр нар оролцоно. Дашрамд дуулгахад, тамирчдын дөрөв нь энэ жил 11-р анги төгссөн, гурав нь 11-р ангид орж байгаа юм.

Эх сурвалж: www.erdenetinfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж