Яруу найрагчид өөрчлөлтийн төлөө нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Яруу найрагчид өөрчлөлтийн төлөө нэгдэнэ

“Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” аяны Монгол дахь нэгдсэн уншлага маргааш буюу 9.28-ний 11.00-13.00 цагийн хооронд Зүүн хүрээ-Дашчойлин хийдийн Бурхан багшийн дуганд болно. Мөн өдөр Дархан хотын Хүүхдийн номын ордон, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Төв номын сан, Дорнод аймгийн Чойбалсан хотын номын санд зэрэг орон нутгийн яруу найргийн уншлагууд болох ажээ.

 Монголын яруу найрагчдын хувьд “Яруу найргийн үлэмжийн шидэт эрчмээр хүмүүний ертөнцийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая” уриатайгаар дэлхийн яруу найргийн марафонд оролцож буй юм.



О.НЯМ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж