УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт Эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт Эрүүгийн хэрэг үүсгэжээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хүн хутгалсан гэх мэдээлэлтэй холбогдуулж, дөнгөж сая Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны мэдээлэл хийлээ. Мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах байцаагч Ё.Лхагвасүрэн өгөв.

Түүний хэлснээр, есдүгээр сарын 25-ны шөнө 36 настай, иргэн Б гэгч цагдаагийн байгууллагад “Бусдад хутгалуулж, гэмтсэн” гэх гомдол ирүүлжээ. Мэдээллийн дагуу хэргийг шалгаад, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, танхайрсан хэмээн үзэж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Албаныхан мөн уг хэрэг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Le Triskell" хэмээх франц ресторанд гарсныг нотоллоо.

Цагдаагийн байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт Эрүүгийн хэрэг үүсгэсэн талаараа өөрт нь албан ёсоор танилцуулсан бөгөөд одоогоор байцаалт авч эхлээгүй байгаа ажээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж