Төв азийн орнуудаас Самсунгийн гар утасны хамгийн өндөр борлуулалттай орноор манай улс тодорчээ. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Самсунг компанийн зүгээс SAMSUNG GALAXY NOTE 3 гар утасны дэлхийн нээлтийг Монгол улсад хийх хүсэлтийг Юнител группт илгээсэн байна. Энэхүү хүсэлтийн дагуу Юнител групп, Самсунг компаниуд хамтран 9-р сарын 25-ны өдөр дэлхийн 140 улстай нэгэн зэрэг SAMSUNG GALAXY NOTE 3 гар утасны нээлтийг хийлээ.
SAMSUNG GALAXY NOTE 3 нь өмнөх загвартайгаа харьцуулахад илүү нимгэн, илүү хөнгөн болсон төдийгүй хүчин чадлаа сайжруулж, дэлгэцийн хэмжээгээ томруулжээ. Үүгээр зогсохгүй хэрэглэгч гар утсаа авах боломжгүй үед шинэ төхөөрөмж болох Samsung galaxy gear бугуйн цагны тусламжтайгаар дуудлага хийх, дуудлага хүлээн авах, мессеж унших, камер ашиглах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой болсон зэрэг олон давуу талыг агуулсан байна.
Ийнхүү 9-р сарын 25-ны өдөр дэлхий нийтэд төдийгүй манай улсад албан ёсоор нээлтээ хийсэн SAMSUNG GALAXY NOTE 3 гар утсыг та ирэх 7 хоногоос Юнителийн салбаруудаас худалдан авах боломжтой.