Нарантуул худалдааны төвийн гал түймрийн хохиролд 54-н сая төгрөгийн нөхөн төлбөр олголоо
Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний захад энэ оны 08 сарын 23 нд гарсан гал түймрийн улмаас олон түрээслэгч иргэд хохирсны дотор тус худалдааны төвд байрлаж байсан Голомт банкны 54 сая төгрөгтэй бэлэн мөнгөний автомат машин /АТМ/ шатсан.
Уг бэлэн мөнгөний машин нь манай Бодь Даатгал компанид даатгалтай байсан тул бид даатгуулагч байгууллагатай хийсэн даатгалын гэрээнийхээ дагуу хохирлыг нь түргэн шуурхай барагдуулж 54 н сая төгрөгийн нөхөн төлбөрийг бэлнээр олгож харилцагчийнхаа итгэлийг даасан томоохон ажлыг хийж гүйцэтгэлээ.
Итгэлтэй, Найдвартай, Шуурхай