![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/7/3288c6ec6d15ccba/f19576862c6a09aebig.jpg)
Өнөөдөр 15.00 цаг өнгөрөөж эхэлсэн УИХ-ын чуулганы хуралдаан 21.20 цаг хүртэл үргэлжилж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, зарчмын зөрүүтэй 90 гаруй саналаар санал хурааж, хуулийн төслийг дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм.
Мөн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй 60 гаруй саналаар санал хурааж дууслаа. Ийнхүү УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дараагийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Ш.ЧИМЭГ