Ардчилсан намд жигүүр ургасан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэрхүү жигүүрийн манлайд УИХ-ын гишүүн асан А.Мурат тэргүүтэй нөхдүүд байгаа юм. Тэд АН болон Засгийн газраас явуулж буй бодлого, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа ажээ. Жигүүрийнхэн маргааш 11:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд хурал хийхээр зар түгээжээ. Эл хуралд Ардчилсан намын бодлогыг дэмжээгүй гишүүд гишүүд оролцож, мэдээлэл хийх гэнэ.
Д.ЦЭЦ