Харумафүжи өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Харумафүжи өвдөг шороодлоо

Мэргэжлийн сумогийн Аки башёгийн 12 дахь өдрийн барилдаанд ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж озэки Кисэносатод өвдөг шороодлоо. Ингэснээр Харумафүжи есөн даваа, гурван унаатай болж буй юм. Харин Их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдрийн барилдаанд Котошёгикуг давснаар 11 даваа, нэг унаатайгаар Аки башёг ганцаар тэргүүлж байна. Өнөөдрийн барилдаанд Монголын сумочдоос озэки Какурюү М.Ананд Тоёохибикийг давж, есөн даваа, гурван унаатай, Токитэнкү А.Хүчитбаатар Гагамаруг давж, таван даваа, долоон унаатай, Кёкүтэнхо Н.Цэвэгням Шёхозанд ялагдсанаар долоон даваа, таван унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил Жёкорюүг давснаар долоон даваа, таван унаатай боллоо. Токитэнкү А.Хүчитбаатар үлдсэн өдрийн барилдаануудад бүгдэд давж байж, 50-иас дээш хувийн амжилт үзүүлнэ. Харин  Кёкутэнхо Н.Цэвэгням болон Тамаваши Б.Мөнх-Оргил нар нэг давбал 50 хувийн амжилт үзүүлэх боломжтой боллоо.

Аки башёг 12 өдрийн дараах байдлаар:

11 даваа: Хакухо М.Даваажаргал

10 даваа: Кисэносато

Есөн даваа: Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд, Эндо нар тэргүүлж байна.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж