Ж.Батзандан тагнуулч уу?

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан тагнуулч уу?

“УИХ-ын гишүүн Ж.Батзандан тагнуулч уу” гэх яриа хүчээ авч байна. Эрхэм гишүүн өдөр тутмын “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа “Би олигархиудын юу ярихыг сонсох гэж бүлгийнхээ хуралд суудаг” гэсэн ярилцлага өгсөн нь тагнуулч гэх яриаг үүсгээд байгаа юм.

Өнгөрсөн өвөл УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн томоохон алба хашиж байгаа эрхмүүдийг гадаад улсад хадгаламжтай байхыг хориглох, мөн гадаад эхнэр, нөхөртэй, түүнийгээ Монгол Улсын харьяат болгоогүй бол УИХ-д нэр дэвшихийг хориглох зэргээр хуулийн төсөл өргөн мэдүүлнэ гэж нэг хэсэг шуугиан тариад амжсан ч хүний эрхийг зөрчсөн бүдүүлэг үйлдэл гаргалаа гэж буруутгах хэсэг байсан. Тэгвэл түүнд гишүүн Ж.Батзандан “Даашинзны хормойд тусгаар тонгтол явдаг юм аа” гэх хариулт өгөөд амжсан билээ. Харин одоо намынхаа олигархиудын хэрхэн хор найруулахыг сонсох гэж бүлгийнхээ хуралд суудаг болж алдаршаад байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж