Жюү-жицүчид цугларалтад гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Жюү-жицүчид цугларалтад гарчээ

Жюү-жицү бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 4,5-нд АНУ-ын Лос-Анжелос хотод болно. Урьдчилсан байдлаар тус тэмцээнд Монголоос 10 тамирчин оролцохоор болжээ. Үүнээс гадна Японы Токио хотод жюү-жицү бөхийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болох юм. Дээрх тэмцээнүүдэд оролцох Монголын ахмад болон залуучуудын шигшээ багийн тамирчид өнгөрсөн долоо хоногт нэгдсэн цугларалтад гарчээ. Сонирхуулахад, хэдхэн хоногийн өмнө Англид болсон жюү-жицү бөхийн “No-Gi British Open-2013” тэмцээний 64 кг-ын жинд А.Мөнхбаяр алтан медалиар энгэрээ мялаасан юм.

Б.ЗУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж