Зүрхэн хэлбэртэй 1000 мод тарина

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Зүрхэн хэлбэртэй 1000 мод тарина

“Хоггүй Туул гол минь” аян өрнүүлж байсан хэсэг залуус энэ удаад мод тарихаар ажиллаж байна. Тэд ирэх сарын 12-нд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д “Залуусын төгөл” нэртэй зүрхэн хэлбэртэй 1000 мод тарьж, Улаанбаатар хотынхоо өнгө төрхийг нэмэхээр ажиллаж буй гэнэ. Энэ арга хэмжээнд сайн дураараа оролцохоор ирсэн залуусыг багаж хэрэгсэл, модны суулгац гээд хэрэгцээтэй бүх зүйлсээр нь хангах аж. Нэг өдрийг хамтдаа мод тарьж, байгаль дэлхийгээ баярлуулж өнгрүүлцгээе, залуус аа. Бидний Улаанбаатарын төрх өдрөөс өдөрт өнгө нэмсээр.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж