Эминемийн байшинг нэг ам.доллараас дуудна

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Эминемийн байшинг нэг ам.доллараас дуудна

Алдарт рэппэр Эминемийн багадаа амьдарч байсан байшинг “Michigan Land” банкнаас дуудлага худалдаагаар худалдахаар болсноо зарласан байна. Гэхдээ Эминемийн АНУ-ын Мичиган муж улсын Детройт хотод орших 71.3 метр квадрат бүхий байшинг дуудлагаар худалдах анхний үнийг нэг ам.доллараар тогтоосон нь шүтэн бишрэгчдийнх нь сонирхлыг татаад байгаа аж. Эминемийн бага насны дурсамжийг өөртөө хадгалсны дээр түүний 2000 онд гаргасан гурав дахь цомог “Marshall Mathers LP”- ийн нүүрэнд заларч байсан энэхүү байшингийн дуудлагаар худалдах эхний үнийг ийм хямдаар тогтоосонд дургүйцэх, гайхах хүн мундахгүй байгаа гэнэ шүү.  “Detroit Free Press” сонинд мэдээлснээр Эминемийн ээж Детройт хотын Дресден гудамжны 19946 тоотод орших жижиг байшинг 1987 онд 19900 ам.доллараар худалдаж авч байжээ.

Түүнчлэн Эминем уг байшингийнхаа зургийг удахгүй шүтэн бишрэгчдийнх нь гарт очих  “Marshall Mathers LP 2” цомгийнхоо хавтсанд дахин залахаар болсноо мэдэгдсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж