&#34Ажилтай, орлоготой монгол хүн&#34 чуулган болно

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

&#34Ажилтай, орлоготой монгол хүн&#34 чуулган болно

Хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч, эздийн холбоо хамтран "Ажилтай, орлоготой монгол хүн" хөдөлмөрийн салбарын үндэсний чуулганыг Төрийн ордонд маргааш 09.00 цагт зохион байгуулах гэж байна.
Чуулганд МҮЭХ-ноос 70 гаруй төлөөлөгч оролцох ба орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн холбоодын дарга нар, нийслэл, салбарын үйлдвэрчний эвлэлүүдийн удирдлага, ажлын албаны хүмүүс болон Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар оролцох юм байна. Үндэсний чуулганаар хөдөлмөрийн салбар дахь нийгмийн түншүүдийн хамтын ажиллагаа, цаашдын чиглэл сэдвээр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар болон  албаны хүмүүс илтгэл тавих аж. Мөн Хөдөлмрийн харилцааны бодлогын шинэчлэл сэдвээр гуравдугаар салбар хуралдаан МҮЭХ-ны байранд үргэлжлэх юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж