
Сүүлийн гурван жилийн турш Стандартчилал, хэмжилзүйн газрыг Г.Энхтайван, Г.Гантөмөр гэдэг хоёр хүн ээлжлэн толгойлж байна. 90 жилийн ойгоо сүр дуулиантайхан тэмдэглэж буй тус байгууллагын тамга атгах эрх өнөө өглөө Г.Гантөмөрт шилжжээ. Ямартай ч шүүхийн шийдвэр Г.Гантөмөрийн талд гарч тэрбээр дахин албан тушаалдаа томилогдлоо. Хоёр дарга ээлжлэх бүрийд арав хориор нь ажлаас нь халдаг гаж үзэгдэл дахин давтагдах вий гэдгээс стандартынхан эмээж суугаа сурагтай. Стандартчилал, хэмжил зүй гэдэг сонирхолтой хүн бүрийн хийдэг ажил биш, мэргэшсэн ажилтан заавал шаарддаг гэдгийг стандартын унаган хүн андахгүй биз ээ.
М.СУРА