Н.Номтойбаяр: Над руу хутга барьж дайрсан

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр: Над руу хутга барьж дайрсан

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалсан гэх хэргийн талаар өөрөөс нь тодрууллаа.

-Та хэргийн талаар тодруулахгүй юү?

-Өчигдөр “Шинэ дэлхий” телевизийн захирал Ч.Энх-Эрдэнэ, МҮОНРТ-ийн захирал асан н.Ариунболд,  тэгээд нэг гадаад найзтайгаа бид нэг газар сууж байсан юм. Гэтэл гаднаас "Центер Пойнт"-ийн н.Нямдорж орж ирээд над руу хутга барьж дайрсан. Тэгээд тэр газрын хамгаалагч, зөөгч нар салгаад бид түрүүлээд явсан. Гэтэл тэр н.Нямдорж "Шинэ дэлхий" телевизийн захирал н.Энх-Эрдэнийг зодоод зугтаасан байсан.

-Хутга барьж дайрсан гэлээ. Хэн нэг хүн бэртэж, гэмтсэн үү?

-Хутга бариад дайрсан ч тухайн газрынх нь хамгаалагч, зөөгч нар салгасан. Тэгээд бид тэндээс гараад явсан. Би хүн хутгалах биш, харин ч хүн над руу хутга барьж дайрсан шүү дээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж