УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалсан гэх хэргийн талаар өөрөөс нь тодрууллаа.
-Та хэргийн талаар тодруулахгүй юү?
-Та хэргийн талаар тодруулахгүй юү?
-Өчигдөр “Шинэ дэлхий” телевизийн захирал Ч.Энх-Эрдэнэ, МҮОНРТ-ийн захирал асан н.Ариунболд, тэгээд нэг гадаад найзтайгаа бид нэг газар сууж байсан юм. Гэтэл гаднаас "Центер Пойнт"-ийн н.Нямдорж орж ирээд над руу хутга барьж дайрсан. Тэгээд тэр газрын хамгаалагч, зөөгч нар салгаад бид түрүүлээд явсан. Гэтэл тэр н.Нямдорж "Шинэ дэлхий" телевизийн захирал н.Энх-Эрдэнийг зодоод зугтаасан байсан.
-Хутга барьж дайрсан гэлээ. Хэн нэг хүн бэртэж, гэмтсэн үү?
-Хутга бариад дайрсан ч тухайн газрынх нь хамгаалагч, зөөгч нар салгасан. Тэгээд бид тэндээс гараад явсан. Би хүн хутгалах биш, харин ч хүн над руу хутга барьж дайрсан шүү дээ.
Ш.ЧИМЭГ