Нутгийн өөрөө удирдахын хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Нутгийн өөрөө удирдахын хэлэлцүүлэг боллоо

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж байгаа "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн хэлэлцүүлэг 2013.09.19-ний өдөр НҮБ-ын төв байранд явагдлаа.

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” (МОН/13-101) төсөл нь орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулж, сургалт зохион байгуулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих замаар сонгуульт төлөөлөгчдийн иргэдийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, орон нутгийн хурлын хяналтын чиг үүргийг бэхжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зорилготой бөгөөд Удирдлагын Академитай хамтран боловсруулсан суурь сургалтын хөтөлбөр, гарын авлагын агуулгыг аймаг, дүүргийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нараар хэлэлцүүлэх семинарыг 2013 оны 9 дүгээр сарын  20-ны өдөр үргэлжлүүлэн зохион байгуулсан байна.

Хэлэлцүүлгийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцон Үндсэн хуульд заасан эрх мэдлээ бодитоор хэрэгжүүлэхэд Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын санхүүгийн бие даасан байдал, чадамж сул байгаа нь ихээхэн саад болж байгаа талаар олон жил шүүмжилэн  ярьж ирсэнийг дурдаад, шинээр батлагдан, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хуулиар орон нутгийн өөрөө мэдэж зарцуулах хөрөнгө нь 2010 онтой харьцуулахад 2.3 дахин нэмэгдсэнийг дуулгалаа.

Мөн "ИТХ бол үндэсний парламентын орон нутаг дахь толь хэмээн онцлоод, Засгийн газрын орлого, зарлагын байдалд хяналт тавих нь парламентын хяналтын хамгийн гол үүрэг байдаг. Засгийн газрын орлого, зарлагад хяналт тавихын тулд төсөв батлах, түүний хэрэгжилтийг хянах, мэдээлэл урьдчилан авах эрх мэдэлтэй, төсөвт дүн шинжилгээ хийх хангалттай цаг хугацаа, чадвартай хүний нөөцтөй, олон нийтийн саналыг сонсдог механизмтай байх шаардлагатай. Эндээс төсөвт дүн шинжилгээ хийх чадвараас бусад нь өнөөдөр эрх зүйн хувьд шийдэгдсэн байгааг харж болно” гэлээ.

УИХ Засгийн газрын төсвийг батлах, зарцуулалтад нь хяналт тавьж ирсэн арвин туршлагатай учир ИТХ-тай энэ туршлагаа хуваалцаж, зааж сургах зорилготойгоор "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран эхлүүлээд байна гэдгийг тэмдэглэв.

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Сезин Синаноглу хэлэлцүүлэгт оролцож буй төлөөлөгчдөд энэхүү чухал албанд сонгогдсонд нь баяр хүргээд, ардчиллын чухал институци болох ИТХ-ыг бэхжүүлэх, түүнд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл 2016 он хүртэл хэрэгжих бөгөөд ИТХ-ын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх үндсэн зорилготой. Нээлтийн хэлэлцүүлэгт аймаг  дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 70 гаруй төлөөлөгч оролцож, ирэх жилүүдэд төслийн хүрээнд хэрэгжих үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцов. Тус аймгаас ИТХ-ын нарийн бичгийн дарга Р. Тунгалаг-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батжаргал нар энэхүү хэлэлцүүлэг семинарт оролцож сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулах ажилд оролцон санал бодлоо  илэрхийлээд ирлээ.

Аймгийн ИТХ-ын Ажлын алба

Эх сурвалж: http://darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж