Их аварга Хакухогийн нэрэмжит тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Их аварга Хакухогийн нэрэмжит тэмцээн болно

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн сумочдын аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 27-ны өдөр МҮЭСТО-д болох ажээ. Дөрөв дэх жилдээ зохиогдож буй энэхүү тэмцээн нь өсвөр насны хүүхдүүдийн бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, өөртөө итгэлтэй, мөрөөдөл, хүсэл эрмэлзлэл, түүндээ тэмүүлсэн зорилготой болгон хөгжүүлэх ач холбогдолтой юм.

Тэмцээнийг энэ жил “Эрүүл Монгол Хүүхэд” уриатайгаар зохион байгуулах бөгөөд аймаг, нийслэлийн дунд сургуулийн сурагчдын дунд гурван насны ангиллаар явуулж, алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулна. Тэмцээний гурван насны ангилалд түрүүлсэн медальтангууд болон шигшээ наймд шалгарсан сумочдоос таван хүүхдийг сонгон шалгаруулж, бэлтгэлд хамруулан ирэх оны хоёрдугаар сард Япон улсын Токио хотноо болох  “HAKUHO CUP” олон улсын тэмцээнд оролцуулах юм. Өсвөрийн сумочдын тэмцээний бүртгэл есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн аравдугаар сарын 25-ны өдрийг дуустал “Их Шавь” дээд сургууль дээр үргэлжлэх юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88116369, 88014039, 99791852 утсаар лавлаарай.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж