
Улсын Их Хурлын Үдээс хойшхи хуралдааныг Г.Батхүү даргалан явуулж байна. Үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн Ашигт Малтмалын тухай хуулийг өөрчлөх тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ирц бүрдээгүй байгаа учраас Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Д.Оюунхорол нараас Эрүүл мэндийн сайдад тавьсан "Эх, нялхсын эндэгдлийг бууруулах, төрөх эмнэлгүүдийн ачаалал, төсөв, хангамж, эмч, мэргэжилтний тоо, чадварын талаар хэрэгжүүлж буй бодлогын талаарх асуулга"-ын хариуг Эрүүл Мэндийн Сайд С.Ламбаагийн танилцуулгыг сонсохоор боллоо.
Б.Энхмандах