Н.Алтанхуяг: Төсөвт тодотгол хийхээс аргагүй

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Төсөвт тодотгол хийхээс аргагүй

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр болж, Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласан нэг жилийн хугацаанд ямар ажлуудыг хийж гүйцэтгэснээ тайлагнаж, мөн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Ерөнхий сайдын тэмдэглэснээр 2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхээс аргагүй нөхцөл байдал үүсчээ. Экспортын хэмжээ буурсан, импортоор гол төлөв амьжиргаагаа залгуулдаг орны хувьд төр нь бүсээ чангалах замаар тэвчиж болох зардлуудыг танах замаар энэ оны төсөвт тодотгол хийхээс аргагүй болсон гэлээ.

Мөн ирэх аравдугаар сард БНХАУ руу Ерөнхий сайд Н.Алтанхуяг айлчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр эдийн засагтай холбоотой олон асуудал хөндөгдөнө гэлээ. Үүнд авто зам, агаарын тээвэр, төмөр зам зэрэг тээвэрлэлттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх чиглэл барьж байгаа ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж