Э.Эрдэнэжамъянгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаав

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Э.Эрдэнэжамъянгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаав

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа. Интерполоор эрэн сурвалжилж байсан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлахыг зогсоосон утга агуулгатай захидлыг Хууль зүйн дэд сайдын хувиар Интерполд илгээсэн тул түүнийг хэргийн мөрдөн байцаалтад саад учруулсан хэрэгт сэжигтнээр татаж, АТГ-т шалгах болсон юм. Энэ дагуу өнөөдөр түүний хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалт явуулах шийдвэр гаргалаа.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж