Парламентад эмэгтэйчүүдийн оролцоо сайтай улсад авлига багасдаг

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Парламентад эмэгтэйчүүдийн оролцоо сайтай улсад авлига багасдаг

НҮБ-ын Хүн амын сан, Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо, Эмэгтэй удирдагч сан хамтран өнөөдөр “Эмэгтэйчүүд улс төрд шинэ хандлага, үнэлэмжийг бий болгох нь” сэдэвт уулзалт семинар зохион байгууллаа. Түүнд улс төрийн салбарт хамгийн ойр байдаг эмэгтэйчүүд, мөн сэтгүүлчдийн төлөөлөл оролцсон юм.

УИХ-ын гишүүн С.Оюун, НҮБ-ын Ерөнхий зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Рана Фловерс, Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны гишүүн, Зохистой хөгжил-жендэр төвийн гүйцэтгэх захирал Т.Амгалан, “Гал голомт”үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө нар үг хэлж, илтгэл хэлэлцүүлсэн юм. НҮБ-аас 180 орны хууль тогтоох байгууллагад хийсэн судалгаагаар парламент дахь эмэгтэйчүүдийн хувь оролцоогороо Монгол Улс Иран, Йемен, Гаитийн зиндаанд, дороосоо дөрөв, тавдугаар байр орчимд гарсан байна.

Олон оронд хийсэн судалгаагаар парламентад нь эмэгтэйчүүдийн оролцоо сайтай улсад авлига багасдаг, нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа сайн, иргэддээ хүртээмжтэй байдаг нь ажиглагджээ. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд сэтгүүлчдийн гүйцэтгэх үүрэг ч өндөр байгааг семинарын дундуур бүлгээр ажиллах үед сэтгүүлчдийн багийн гаргасан саналууд харууллаа.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж