Садар самуун сурталчилсан 1000 CD оруулахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Садар самуун сурталчилсан 1000 CD оруулахыг завджээ

Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар оны эхний хоёр сард эрүүгийн шинжтэй есөн хэргийг илрүүлжээ. Энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Замын-Үүдийн гаалиар 47-98 ДГА дугаартай УАЗ-469 маркийн машины арын суудлын доод хэсэгт садар самуун сурталчилсан 1000 ширхэг CD-г цаасан харйцагт хийн улсын хилээр оруулахыг завдсаныг гаалийн улсын байцаагч /ГУБ/ Б.Туул илрүүлсэн байна. Нэгдүгээр сарын 16-ны өдөр баллонд доторлогоо хийж түүн дотроо хөлдөөсөн чоно дөрвөн ширхэг, үнэгний арьс 45 ширхэг, хярсны арьс 30 ширхгийг нуун гаргахыг завдсан байна. Хэргийг ГУБ Я.Мөнхнасан илрүүлжээ. Мөн нэгдүгээр сард 35,1 тонн загасны мах, 425 кг ямааны мах,64 ширхэг хөлдөөсөн чоно, 1,7 кг мансууруулах бодис зэргийг хилээр нэвтрүүлсэн хэргийг илрүүлжээ. Замын-Үүд дэх гаалийн газрын ГУБ Ц.Энхзул өнгөрсөн хоёрдугаар сард эрүүгийн шинжтэй хоёр хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлжээ. Нийт есөн удаагийн хэргийн улмаас 40,6 сая төгрөгийн барааг хураан авчээ.


Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж