Барилгын даамал хулгай хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Барилгын даамал хулгай хийжээ

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах МАХН-ын баригдаж байгаа барилгаас эд зүйл алдагдсан тухай мэдээлэл Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газарт энэ сарын 9-ний өдрийн 23.45 цагт  иржээ. Мэдээллийн дагуу  Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн 224-р чиглэлийн эргүүлийн офицер М.Мөнх-Эрдэнэ, дэд ахлагч Б.Түвшинтөгс нар шалгахад, уг барилгын даамал Б өөрийн  хариуцаж байгаа барилгаасаа бусадтай бүлэглэн хулгай хийснийг илрүүлсэн байна.   Тэрбээр уг хэргийг  Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суух 21 настай, эрэгтэй Ц болон бусад хүмүүстэй  бүлэглэн Kia Frohtier /19-73/ автомашин хөлсөлж, 6м урттай, 40 ш турбаг хулгайлсан болохыг илрүүлжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс хариуцан шалгаж байна.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж