Зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны үдээс хойш эхэлсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг төслийн агуулгын талаар өмнө нь хууль санаачлагчид “Энэ хууль батлагдсанаар иргэд зөвхөн арилжааны банкинд хадгаламж байршуулахаас гадна төрөөс нарийвчлан зохицуулсан хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулан хувьцаа, Засгийн газрын бонд зэрэг өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд мэргэжлийн компанийн удирдлагаар хөрөнгө оруулах боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын санхүүгийн зах зээл нэг биш, хоёр хөлтэй болж бэхжих суурь тавигдах бөгөөд үндэсний компаниуд хөрөнгө оруулалтаа банкны зээлээс бусад төрлөөр татах өргөн боломж нээгдэнэ” хэмээн тайлбарлаж байсан юм.

Ажлын хэсэг хуулийн төслийн зүйл заалтуудад 90 засвар өөрчлөлт хийхээр болсныг тус бүрт нь Байнгын хороогоор хэлэлцэж, олонх дэмжсэн саналуудыг тухай бүрт нь өөрчлөлт хийлээ.

Гишүүн Л.Тлейхан “Засгийн газрын боловсруулж оруулж ирсэн төсөлд 90 засвар хийнэ гэдэг арай хэтэрсэн хэрэг. Ийм засвар орсон төслийг буцаачихвал яасан юм бэ” гэх санал гаргасан ч Ажлын хэсгийн гишүүд “Нямбай хууль гаргахын тулд ингэж нарийвчилсан засварууд хийгдэж байгаа. Тэгж яривал 200 гаруй зарчмын зөрүүтэй санал гаргаж байсан хэлэлцүүлэг өмнө байсан л биз дээ. Ингэж удаан ажиллачихаад буцаана гэж байхгүй” гэх саналтайгаа хэлж, хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж дуусгаснаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэхэд бэлэн болгож байна. 

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж