
Тодруулбал, манай улсын Эдийн засгийн хөгжлийн яам Сингапурын Хөгжлийн агентлагтай төр-хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлж, холбогдох мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах тал дээр хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Гурван үе шаттай хэрэгжүүлж буй энэхүү санамж бичгийн хүрээнд харилцан мэдээлэл, туршлага солилцох, сургалт зохион байгуулж байгаа бөгөөд Даланзадгад хотын нисэх онгоцны буудлыг өргөтгөх бизнес судалгаа хийх чиглэлээр KPMG олон улсын санхүүгийн зөвлөх байгууллагатай хамтран ажиллаж байна. Уг байгууллагын төлөөлөгчид Эдийн засгийн хөгжлийн яамны мэргэжилтнүүдэд төр-хувийн хэвшлийн түншлэлийн талаар сургалт зохион байгуулахаар манай улсад хүрэлцэн ирээд байгаа нь энэ аж.