Фото: Ng Han Guan / AP
БНАСАУ-д гаргахыг хориглосон бүх бараа материалын жагсаалтыг Хятадын худалдааны яамны сайтад нийтэлсэн байна. Түүнд нь цөмийн, химийн болон биологийн зэвсэг бүтээхэд шаардлагатай материал, техникүүд багтжээ. НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс 2006 онд гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд уг арга хэмжээг нэмэн авч байгаа гэж яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Мөн БНАСАУ-ыг уран баяжуулах шинэ хөтөлбөрийг хөгжүүлж байгаа гэж сэжиг төрсөн тухай Associated Press мэдээлэв. Цөмийн шинжээчид Жошуа Поллак (Joshua Pollack), Скотт Кемп (Scott Kemp) нарын хийсэн дүгнэлтэд энэ талаар мэдэгджээ. Тэд Пхеньян уран баяжуулах хийн эргүүлэг бүтээх технологитой болсон гэж үзлээ. Америкийн судлаачдын мэдээгээр, уран баяжуулах төслөө хэрэгжүүлэхэд шаардлагатай эд ангийг 2000 оноос эхлэн худалдан авч эхэлжээ. Хойд Солонгосын шинжлэх ухааны хэвлэл, үйлдвэрүүдийн гэрэл зургууд, хэвлэлийн материалууд болон тус оронд оруулж байсан бараа бүтээгдэхүүнийг мэдээлэлд дүгнэлтээ хийжээ. Үүний өмнө Йонбений цөмийн байгууламжийн ажлыг сэргээж байгааг хиймэл дагуулын зургууд харуулсан байна.
Сүүлийн үед, Хойд Солонгосын цөөн тооны дипломат хамгаалагч байсан Хятад Пхеньяны эсрэг арга хэмжээгээ чангатгах боллоо. Тэр нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой. Өнгөрөгч гуравдугаар сард Хятад НҮБ-ын хориг арга хэмжээний тогтоолыг дэмжин нутаг дэвсгэртээ Пхеньяны санхүүгийн ажиллагаа явуулахад нь хориг тавьсан байна.