Дээгийгийн шинэ хамтрагч

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Дээгийгийн шинэ хамтрагч

Удахгүй уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж буй дуучин А.Түмэн-Өлзий дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран шинэ уран бүтээл туурвижээ. Дуучин Т.Дэлгэрмөрөн өмнө нь дуучин Т.Ариунаатай хамтран “Шөнө дундын бүжиг” жүжгийн дууг, Гавьяат жүжигчин Т.Баясгалантай хамтран “Уулзах л юмсан даа”, “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтран “Уянга цагаан хуруу”, дуучин У.Намуунаатай хамтран "Эх орон минь намайг дуудаарай" зэрэг бүсгүйчүүдтэй хамтарсан олон сайхан уран бүтээл туурвиж байсан бол энэ удаа уртын дуучин бүсгүйтэй хамтарчээ.
“Сэтэрт тал”, “Миний Монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг дуугаар олонд танигдсан дуучин А.Түмэн-Өлзийгийн “Баясгалантай сайхан” тоглолт аравдугаар сарын 11-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас болох юм байна.  

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж