Д.Сүрэнхорын цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорын цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

Сүхбаатар дүүргийн прокуророос  өчигдөр Үйлдвэр, худалдааны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг цагдан хорих хоёр дахь хугацааг 30 хоногоор сунгах шийдвэр гаргалаа. Түүнийг өнгөрөгч гуравдугаар сарын 13-нд Австриас баривчилж, ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон бөгөөд цагдан хорих хугацаа энэ сарын 13-ны өдрөөр дуусгавар болох байсан юм.  Түүнчлэн Д.Сүрэнхорын хэрэгт хяналт тавьж буй прокурорын хэрэгтэй танилцах хуулийн хугацаа энэ долоо хоногт дуусч байгаа бөгөөд эл хэрэг дараа долоо хоногоос шүүхэд шилжүүлж магадгүй юм байна.  

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж