Элс, хайрганы зөвшөөрлийг Засаг дарга нар олгоно

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Элс, хайрганы зөвшөөрлийг Засаг дарга нар олгоно

2010 оны зургадугаар сард Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульийг баталж, энэ өдрөөс хойш гурван  жилийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдоогүй байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосноор хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо өссөн нь зарим талдаа сайн боловч зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байгаа өнөө үед бүтээн байгуулалтад шаардлагатай элс, хайрганы хайгуулын ажил зогсонги байдалд орсон нь сөрөг үр дагавартай байгааг салбарын яам онцолж байна. Тиймээс тус яамнаас  “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн бариад байгаа юм.

Эл хуулийн төсөлд тусгаснаар түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс, хайрга, дайрганы хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгохоор заасан байна. Ингэснээр тусгай зөвшөөрөл олгох эрх мэдлийн төвлөрөл саарна гэж үзэж буй юм. Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөлд 2.5 хувь байхаар тогтоох ба тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг талбайн хэмжээтэй уялдуулан тогтоодог болох юм байна.

Д.ЦЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж