Уул уурхайн яамнаас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр өнөөдөр нэгэн сэтгүүлч тус яамыг “Хэт японжсон яам” хэмээн шүүмжиллээ. Үүний хариуд сайд Д.Ганхуяг:
-Манай улсаас Япон улсад сурч боловсрон эрдэм мэдлэгээ дээшлүүлсэн хүний тоо хэдийнэ мянга хол давсан. Манай яаманд Японд сургууль төгсөгчдөөс ердөө хоёр л хүн ажилладагийн нэг нь би. Яамны төрийн нарийн бичгийн дарга н.Жигжидийн хувьд төрийн албанд 30 жил зүтгэж байгаа туршлагатай нэгэн гэдгийг хүмүүс мэднэ. Ер нь төрийн албан хаагчийг хаана, ямар сургууль төгссөнөөр нь ялгаварлан гадуурхах ёсгүй” гэсэн хариулт өгнө лээ.
А.ШАРХҮҮ