![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/7/3e8a22350b480b21/815c72310785c362original.jpg)
Түүнчлэн тус байнгын хорооны хуралдаанаар мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч МАН-ын бүлэг уг асуудалд завсарлага авснаар асуудлыг хэлэлцэлгүй хойшлуулсан юм.
Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны гишүүд яг одоо Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Б.ЭНХ