Зүүн Цанхиас “Чалко”-гийн өрийг дарна

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Зүүн Цанхиас “Чалко”-гийн өрийг дарна

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд 2,5 сая тонн нүүрс олборложээ. Тэгвэл энэ онд 7,5 сая тонныг олборлох боломжтой ажээ. Зүүн Цанхиас олборлосон 4,5 сая тонн нүүрсээр БНХАУ-ын Чалко компанийн өрийг дарах бол Барин Цанхийн гурван сая тонн нүүрс улсдаа ашиг авчирна гэж Уул уурхайн яамныхан мэдээллээ. Ингэснээр экспортын орлого 120-150 сая ам.доллараар нэмэгдэнэ гэсэн тооцоог тэд хэлж байна.

Одоогийн байдлаар Цанхийн баруун талбайд уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчоор “Хишиг арвин индустриал”, “Мера”, “Монгол уурхайчид” түншлэл олборлолт хийж байгаа юм. Тэд энэ сарын 5-ны өдрөөс экспортоо эхлүүлж, БНХАУ-ын Вэнсвэй, Пушин зэрэг таван компанитай гэрээ байгуулан, 17 хоногийн дотор 636 машин буюу 63 754 мянган тонн нүүрс тээвэрлэсэн байна.

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж