Турк улсын Коциали хотноо болж буй шатрын Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оюун ухаанаа сорьж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн ангилалд ТЕГ-ын “Эрч” спорт хорооны тамирчин, ОУШХ-ны мастер У.Насанжаргал, “Хан Алтай” клубын тамирчин, ОУШХ-ны дэд мастер Э.Баасансүрэн, эмэгтэйчүүдийн ангилалд Сэлэнгэ аймаг, “Зууны шатар” клубын тамирчин, Эмэгтэй ОУ-ын мастер А.Энхтуул, ТЕГ-ын “Эрч” спорт хороо, Өмнөговь аймгийн тамирчин, ОУШХ-ны мастер Б.Ану нар оролцож байгаа юм.
Тэмцээн эхэлснээс хойш шатарчид 11 өрөг тоглож, 11 өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын Их мастер Ю Янгуй 9,5 оноогоор тэргүүлж байгаа бол манай тамирчин ФМ У.Насанжаргал 7, ФДМ Э.Баасансүрэн 3,5 оноотой өрсөлдөж байна. Харин эмэгтэйчүүдийн ангилалд ОХУ-ын Их мастер Александра Горячкина 8,5 оноогоор хошуучилж байгаа ОУМ А.Энхтуул долоо, ФМЭ Б.Ану 4,5 оноотойгоор тэмцээнийг үргэлжлүүлж байна.
Б.БИЛЭГ